Таны арьс салхинд удаан явахаар халуун дүүгэн улайж, хэт даарах, хэт халууцах зэрэг агаарын багахан өөрчлөлтөнд хорсдог уу? Хэрвээ тийм бол энэ асуудалд киви танд тусална. Киви жимс дархлааг сайжруулаад зогсохгүй. Элэгний шар өвчнөөр өвчилсөн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ байх ёстой. Тэгвэл энэ удаад эмзэг, холимог арьстай бүх насны бүсгүйчүүд хэрэглэхэд тохиромжтой гэртээ хийх маскыг зааж өгөе.
Киви витамин С болон Е-г ихээр агуулдаг. Зузаан пудр, кремээс залхаж байгаа бол өөрийнхөөрөө толигор арьстай болмоор байвал туршаад үзээрэй. Харшилтай бол хэрэглээд хэрэггүй.
Найрлага:
• 1 кивиг нухаш болгоно
• 1-1/2 цайны халбага цэвэр тараг (жимсгүй)
• 1/2 цайны халбага оливийн тос
Заавар:
1. Кивиг нухаш болтол нь бяцлана.
2. Найрлаганд орсон бүтээгдэхүүнийг хооронд нь холино.
3. Цэвэрлэсэн нүүрэндээ маскыг 15 минут орчим байлгана.
4. Халуун.бүлээн усаар угааж, даралттай арчиж хатаана.
Эх сурвалж: emegteichuud.mn