Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд, жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02.00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00.00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон. Үүний дагуу энэ сарын 26-ны 00.00 цагаас өвлийн цагийн хуваарьт шилжих юм. Өөрөөр хэлбэл өнөө шөнө бид цагаа нэг цагаар ухраах юм.
Б.Бат
Эх сурвалж: time.mn