Тариалангийн бүс нутгаар хүйтрэх төлөвтэй байна

Улс орон даяар ургац хураалтын ажил эрчимтэй явагдаж, өнөөдрийн байдлаар 92.9 мянган га-гаас 78.9 мянган тонн үр тариа, 7.1 мянган га-гаас 80.1 мянган тонн төмс, 3.8 мянган га-гаас 40.7 мянган тонн хүнсний ногоо, 8.4 мянган га-гаас 10.7 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 31.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 58.9 хувьтай явж байна.

Төмс, хүнсний ногооны хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд явагдаж байгаа бол тарианы болцтой холбоотойгоор үр тарианы хураалт бага зэрэг удаашралтай явагдаж байна. Ургац хураалтын ажилд 1200 гаруй цэргийн албан хаагч, 750 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.

ov335jmc5ebokgvt6b57jrt08
Энэ сарын 23-24-ний өдрүүдэд тариалангийн бүс нутгаар хур тундас, уулархаг нутгуудаар цас орсны улмаас өнөөдрийн байдлаар ургац хураалтын ажил түр зогсоод байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Төв аймгийн Угтаалцайдам суманд 600 га талбайн ургац мөндөрт өртсөн, Булган аймгийн Сэлэнгэ сум, Дархан-Уул аймгийн Шарын гол, Төв аймгийн Цээл сум орчмоор талдаа 5 см хүртэл цасан бүрхүүл тогтож хайлсан мэдээтэй байна.

Энэ жилийн хувьд 9 дүгээр сард цаг агаар тогтворгүй, хур тундас ихтэй байгаагаас үр тарианы ургацын хаягдал нэмэгдэх магадлалтай байна. Тиймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын уян хатан арга технологийг сонгож аль болох хаягдал багатайгаар ургац хураалтын ажлыг шуурхайлах шаардлагатай байна.

Ус цаг уур, орчины шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 26, 29-нд тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи ихтэй байхын зэрэгцээ шөнөдөө 0-5 градус хүрч хүйтрэх төлөвтэй байгаа тул ургацыг хөлдөж хайрагдахаас хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй.

Улмаар энэ сарын 29-30-нд нийт нутгаар бороо, нойтон цас орж хүйтрэх төлөвтэй байгааг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн захирал болон тариаланчдад анхааруулж холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …