Оюутны картыг өдөрт 1000-аар цэнэглэнэ

603dbd6414a09dc4great
Оюутнууд МОХ-ны картаар биш, Улаанбаатар смарт картын хэвлэсэн цахим картаар зорчихоор боллоо. Нийтийн тээврийн шинэчлэлээр цахим карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор оюутнууд хуучин хэрэглэж байсан виза картаар биш цахим картаар зорчихоор болсон.

Гэвч Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулаагүй, өмнөх жил өөр карт шинээр, олон хувиар хэвлэн гаргаснаас болоод оюутнууд одоо хүртэл нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих картаа аваагүй байсан юм. Тэгвэл Нийслэлийн Боловсролын газар, МСҮТ-ийн  оюутнуудын смарт картыг нийслэлийн Хөдөлмөрийн газраас олгоно гэсэн чиглэл гарсан байна. Оюутнууд Улаанбаатар смарт картын хэвлэсэн цахим картыг өдрийн 1000 төгрөгөөр тооцон сарын хугацаатай цэнэглэхээр болсон аж.

Эх сурвалж: wikimon.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …