Хүмүүс олон зууны турш энэ аргыг хэрэглэсээр ирсэн ч өнөө цагт мартагдаж, нууцын түвшинд очжээ. Хэрэглэж чадсан, тэвчсэн хүнд үр дүнгээ заавал өгдөг маш энгийн арга бий. Энэ бол сонгины шүүс. Хурц үнэрээс нь болоод үс ургуулах энэхүү сонгомол аргыг нийтээр хэрэглэхээ больсон байна. Үнэрийг нь тэвчиж чадах бол шүүс бэлтгэх зааврыг танилцуулъя. Бүтэн сонгиныг хальсалж, шүүсийг нь тусгай машинаар шахна. Байхгүй бол блэндэрдэж жижиглээд хуйхандаа түрхэж 10-15 минут байлгаад шампундаж угаана. Сонгины ид шидийн гол нууц нь түүний найрлага дахь хүхэр юм. Энэ нь үсэн дэх коллагеныг нэмэгдүүлж, үс хурдан ургадаг байна. Мөн буурал үсийг буцааж хэвэнд нь оруулахад энэ арга тусалдаг учраас буурал үсэндээ санаа зовж байгаа найздаа энэ тухай шивнээрэй.
Эх сурвалж: www.hiub.mn