Ромын Папыг доромжилсон Ким Кардашяныг тамд шатна гэв

watermarkАмерикийн реалити шоуны од Ким Кардашян ээлжит дуулианаа тарилаа. 34 настай Ким энэ удаа Ромын Пап Францискийг “хар тамхи” гэж зүйрлэсэн байна.

Үүнийхээ төлөө Ким тамд шатах болно гэж зарим шүтэн бишрэгч нь мэдэгдлээ.

Үнэндээ Ким Кардашян ердөө “The pope is dope” гэж бичсэн. Энэ “dope” нь хар тамхинаас гадна шал тэнэг (маанаг, дүлий годил ч гэж болох байх), бас мундаг гэсэн 3 утгатай билээ, дор хаяж.

Гэхдээ л Кимийн энэ өгүүлбэрийг одоогоор 22 мянган хүн лайкалж, 18 мянган хүн ретвит хийжээ. 35.5 сая дагагчтай хүн шүү дээ, манай ихэс дээдэст энэ тоо ёстой зүүднийх биз ээ. Харин та Кимийн үгийг яаж ойлгов?

11820460_1591424781120054_1334563060_n_1917622623 11875465_826171320831000_1999213102_n_2017620622 B2qZdKfIgAERAi- 2f684e15171e15c7ac7da69baa83823c_kim

www.mnews.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …