Анхны болзоо бол туршлагатай “анчин” эрчүүд, мэргэжлийн “уургалагч” бүсгүйчүүдийн хувьд ч хэцүүд тооцогдох үйл гэдэгтэй та санал нийлэх байх. Учир нь нөгөө хүнийхээ талаар юу ч мэдэхгүй тул таны өчүүхэн жижиг алдаа ч гэсэн бүх “галыг” унтраахад тун ойрхон байдаг. Ийм үед туршлага бол юу ч биш болж хувирна. Судалгаанаас үзэхэд ихэнхи эрчүүд өөрсдөө ч мэдэлгүйгээр зарим нэг адилхан алдааг үргэлж гаргадаг байна. Тэгвэл одоо бүгдээрээ анхны болзоо хэмээх чухал үед гаргаж болох эрчүүдийн хамгийн бүдүүлэг алдаануудтай танилцацгаая.
1. Хоцрохыг хориглоно
Бусдын үнэт цагийг хайнгахан гарздаж байгаа тань л тухайн хүнийг хүндлэхгүй байгааг тань харуулна. Хэрэв үнэхээр хоцрох гээд байвал заавал урьдчилж мэдэгдэхийг зөвлөж байна.
2. Болзоог цуцлах болсноо цагийг нь тулгаж хэлэх
Болзоот цаг болоход тун ойртсон үед гэнэт болилоо гэж хэлсэн, тэр тусмаа үүндээ ямар нэгэн тайлбар хэлээгүй хүнтэй ахиж уулзахыг хэн ч хүсэхгүй.
3. Согтотлоо уух хэрэггүй
Ууж бололгүй яах вэ. Гэхдээ хэтэртэл уучихаад, ямар нэг дуу муу дуулж, дэмий балай зүйл ярих аюултай.
4. Тамхины утаагаа нүүрлүү нь үлээх
Хэрэв та тамхи татдаг бол анхлан болзогчийнхоо нүүрлүү нь утаагаа үлээж болохгүй. Тэгээд бас татаж байхдаа, эсвэл татахаасаа өмнө никотины талаар нөгөө хүнийхээ бодол, реакцийг нь асуувал зүгээр.
5. Болзооныхоо өмнө сармис бүү ид
Тэр тусмаа болзоогоо үнсэлтээр төгсгөхөөр шийдсэн бол сармисны талаар бодох ч хэрэггүй. Гэхдээ бүх зүйл төлөвлөснөөр болоогүй, та ямар нэгэн байдлаар сармистай хоол идээд гарахаас өөр аргагүй болсон бол шүдээ угааж, бохь зажлахаас залхуурах хэрэггүй.
6. Өнгөрсөн үерхлийнхээ талаар бүү ярь
Урьдны харилцаандаа цэг тавиагүй, эсвэл салсан гэдгээ сэтгэлээрээ хүлээн зөвшөөрөөгүй юм байна гэж бүсгүй тань ойлгох болно. Тиймээс өөрөө ч гэсэн хуучин харилцааных нь тухай асуухгүй байх хэрэгтэй.
7. Хуримын талаар ярих хэрэггүй
Шууд л таалагдаад, анхны харцаар дурлаад, түүнтэй гэрлэж, олон хүүхэдтэй болохоор сэтгэлдээ шийдчихсэн байлаа ч анхны болзоон дээр түүндээ ийм зүйл бүү хэл.
8. Хүүхэдтэй бол түүнийгээ заавал хэл
Хүүхэдгүй бол энэ талаар ярих хэрэггүй.
9. Хүүхдүүдийнхээ талаар эцэс төгсгөлгүй ярих хэрэггүй.
Та хүүхэддээ хэчнээн хайртай байлаа ч, нөгөө бүсгүй тань хүүхдэд ухаангүй хайртай байсан ч гэсэн анхны болзооныхоо ярианы гол сэдвийг хүүхдээрээ хийх гэсний хэрэггүй.
10. Хүүхдүүдээ дагуулж явах хэрэггүй.
Болзоонд явж байгаа юм уу, эсвэл хүүхдүүдээ зугаацуулж яваа юм уу?
11. Сексийн талаар ярив даа.
Харилцаагаа цааш үргэлжлүүлэх хүсэлтэй, эсвэл зүгээр л сайхан сэтгэгдэлтэй салмаар байвал өөр сэдвээр ярилцаарай.
12. Асуудлаа ярих хэрэггүй.
Аймшигтай дарга, ойлгож тусалдаггүй эцэг эх, аймаар ангин-ийхаа талаар тухайн бүсгүй таны амьдралын салшгүй нэг хэсэг болсон хойно л ярих нь зүйтэй.
13. Болзоондоо бохир хувцастай ирж болохгүй.
Болзооны өдрөө та буруу хөл дээрээ босч, үдээс өмнө дан бүтэлгүйтсэн байлаа ч гэсэн болзоондоо хайш яайш, бохир хувцастай л очиж болохгүй шүү.
14. Бүсгүйгээ гэрт нь хүргэж өг.
Эсвэл такси юмуу унаанд заавал суулгаж өгөөд, дараа нь харьсан эсэхийг нь асууж мэдэх хэрэгтэй.
15. Өөр бүсгүйтэй сээтэгнэх юмуу харц чулуудаж, удаан ширтэв дээ.
Ингэснээр та нөгөө хүнээ маш эвгүй байдалд оруулаад зогсохгүй, үнэ цэнэд нь халдана.
16. Тооцооны хуудсыг хараад, дургүйцлээ илэхийлэв дээ.
Хоол, уусан зүйлийнхээ тооцоог хийж хүрэх хэмжээний мөнгийг анхнаасаа зохицуул.
17. Өөрийнхөө талаар эцэс төгсгөлгүй ярих хэрэггүй.
Бүсгүй ч гэсэн өөрийнхөө талаар яримаар байгаа шүү дээ.
18. Дурлачихлаа гэж хэлж болохгүй
Та тэр хүнээ таньж амжаагүй байна шүү дээ.
19. Хэтэрхий их магтаал урсгах хэрэггүй
Чин сэтгэлээс гарсан, үнэн магтаал сайхан. Гэхдээ хэтрүүлчихвэл худлаа санагдах нь дамжиггүй.
20. Ичиж болохгүй.
Ичээд байвал, аль болох ичиж буйгаа мэдэгдүүлэхгүйг хичээ. Бүсгүй тантай болзоонд явахыг зөвшөөрсөн гэдэг чинь та түүнд таалагдсан л гэсэн үг. Илүүц ичингүйрэл нь харин түүний танд өгсөн сонирхлыг бууруулж мэднэ. Гэхдээ ичихгүй байна гээд бүдүүлэг зан гаргаад байж болохгүйг анхаараарай.