Үс уналтанд давс муу нөлөөтэй

7c6m781okik9b5eo9l1e048qn2

1. Хүний биеийн бүх үс нь дулааныг тохируулах, хамгаалах, мэдрэх хуйхийг гадаад орчноос хамгаалах үүрэгтэй .Үүний дотроос толгойн үс нь биеийн дулааны хэмжээ ихэсвэл хүний үсний нүхийг онгойлгон илүүдэл дулааныг гадагшлуулж биеийн дулаан буурвал үсний нүхийг хааж дулааныг гадагш алдахаас хамгаална. Үс өөрөө цуснаас бүтдэг тул цус эрүүл, цусны эргэлт болон бодисын солилцоо сайн байвал үс мөн эрүүл өнгөлөг байна.

Хүний үс нь зүрх, бөөрний үйл ажиллагаатай шууд холбоотой бөгөөд бөөрний үйл ажиллагаа сайн бол үсний уг үндэс нь тэжээлээр сайн хангагдах ба зүрхний ялгаруулах илчээр үс ургадаг байна. бөөр өвддөг хүний үс унах хандлага их байдаг.

2. Хүний үс уналтанд давс маш муу нөлөөтэй давсыг их хэрэглэснээр судсан дахь чийгийг гадагшлуулж цусыг өтгөрүүлэн үсийг гол тэжээдэг бөөрний үйл ажиллагааг сулруулдаг.

Мөн цусан дахь холестрин ихэсвэл  зүрх ба элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж илүүдэл халууныг үүсгэн хуйхан дахь үсний угийн тослог ихсэнэ.  Ингэснээр үсний уг бөглөрч  бодисын солилцоо муудан үсний цусан хангамж багасч аажимдаа үсний нүх цөөрөн бөглөрснөөр нөхөн ургалт багасч уналт явагдан дахин ургах боломжгүй болдог.

Үсний тэжээлийн тосыг үсэндээ түрхэхдээ хуйханд түрхэж болдоггүйг анхаарах хэрэгтэй. Үс нь үзүүрээсээ салаалж гэмтдэг  учир үсний угнаас 1-1,5 см  үлдээж доош үзүүр хүртэл түрхээд гэрийн нөхцөлд халуун алчуураар боох хэрэгтэй. Харин А, В, С, Е аминдэм, витаминуудыг хуйхандаа түрхэж болно.

3. Үс болон хуйхаа цэвэр ариун байлгах нь үсээ арчлах хамгийн энгийн арга юм. Нүүрний арьс нь хөлс тос ялгаран бохирдож байдгийн адил үс ч мөн адил тийм байдлаар бохирдож байдаг.

Агаарын бохирдол нь үсэнд хамгийн хортой муу нөлөөг үзүүлдэг ба үсэнд шингэн хуйхны үйл ажиллагааны тэнцвэрийг алдагдуулан үс унагах нэгэн нөхцөл болдог.

Үсээ угаахаас өмнө өөрийн үсний онцлогт  тохирсон шампунь сонгон угаахдаа биеийн халуунтай адил температуртай усаар угаах ба хуйханд массаж хийж толгойны мэдрэлийн цэгүүдэд даралт хийж сэргээж өгснөөр тархины эд эсийг сэргээхээс гадна хуйхны цусан хангамжийг сайжруулна. Орой унтахаас өмнө угаах нь илүү үр дүнтэй байдаг ба  нойтон үед нь алчуураар хүчтэй үрж арчвал үс гэмтэх аюултай.

Эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …