Өнөөдөр болох үйл явдлууд /IX.30/

48369dfff13128edbig09:00 цагт: “MNSEC-2015 Мэдээллийн аюулгүй байдал”-ын өдөрлөг, “ХАРУУЛ ЗАНГИ-2015” тэмцээний сүүлчийн шат “The Corporate Hotel & Convention Centre”-т үргэлжилнэ. Утас: 88902020, 90198918

09:30 цагт: УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалт /26.6/ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар үүсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар  хянан хэлэлцэнэ.

10:00 цагт: Өмгөөлөгч Г.Батбаяр Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлаар Р.Бурмаа сайдыг халз мэтгэлцээн, хэлэлцүүлэгт дуудаж буй албан бичгийг ХХААЯ-д өгнө. Утас 96669570

10:00 цагт: МАХН-ын хурал Төрийн ордны Б танхимд болно. Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, бусад удирдлагууд оролцоно.

10:00 цагт: “Хөдөлмөр-хөгжлийн түлхүүр” намрын хөдөлмөрийн яармаг Чингисийн талбайд болно. Уг яармагийг Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв хамтран зохион байгуулж байгаа тул сайд дарга нар  оролцоно.  тас: 91915340

10:00 цагт: НЗДТГ-ын А зааланд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн хуралтай. Хурлаар НИТХ-ын дарга Д.Баттулга төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төслийн ажлын явц болон тулгараад буй асуудлуудтай танилцаж, шаардлагатай чиглэл, үүрэг даалгаврыг өгнө.  Утас: 99979799

11:00 цагт: Монголын моно жүжгийн төвөөс санаачлан Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Монгол мөрөөдөл клубтэй хамтран зохион байгуулж буй “The Parade of Winners” буюу “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын фестиваль энэ сарын 30-наас аравдугаар сарын 6-ныг дуустал Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа хэвлэлийн бага хурал болно. Утас: 96117878

11:00 цагт: Уул уурхайн сайд Р.Жигжид цаг үеийн асуудлаар Уул уурхайн яамны хурлын танхимд мэдээлэл хийнэ. Шатахууны үнэ буурах эсэх болоод Хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох явцад гарсан гэтмлийн талаар мэдээлэл хийнэ.

11:20 цагт: Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос Дэлхийн цэргийн спортын VI тоглолтонд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол тус спорт хорооны зааланд болно. Утас: 99160187, 99121715

12:00 цагт: “Цэвэр агаар-Эрүүл амьдрал” уриан дор зохин байгуулагдах “Утаагүй нийслэл 2015” бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээний талаарх мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Эрүүл мэнд, спортын яамны 204 тоотод болно. Утас: 99991633, 91000900

12:00 цагт: “Тусгаар тогтнол”-ын ордны 6 давхарт Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлэг Нийслэлийн татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …