Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НҮБ-ын суурин зохицуулагчийг хүлээн авч уулзлаа

d9f1dd1a59932a44379de8ac103d7a4f

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Биата Транкман Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчөөр өнгөрсөн наймдугаар сараас ажиллаж эхэлсэн юм. Шинэ албанд томилогдсонд нь Ерөнхий сайд баяр хүргэж, амжилт хүслээ. Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Засгийн газар дэмжиж ажиллана гэлээ.

Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжих хугацаа 2015 онд дуусгавар болж буйтай холбогдуулан НҮБ-ын дээд хэмжээний 70 дугаар чуулганаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг баталлаа. Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. Энэ хүрээнд хамтран ажиллах талаар уулзалтын үеэр ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …