Өнөөдөр болох зарим үйл явдлууд

download-4909:00 цагт: Олон Улсын болон Монголын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ, Геронтлогийн үндэсний төвтэй хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр нийслэлийн ахмад настнуудыг нарийн мэргэжлийн баг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, халамжийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 99050453


10:00 цагт: “Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөгөөн” Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын эвлэрүүлэн зуучлах тогтолцооны тулгамдсан асуудлын талаар болон Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, түүний хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ. Утас 98980404


10:00 цагт: Азхур номын их дэлгүүрт Японы сэтгүүлч, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Ототакэ Хиротадагийн “Амьдрал ямар сайхан гээч…” номын албан ёсны нээлтийн Хэвлэлийн бага хурал болно. Утас: 89009837


10:00 цагт: Тэнгис кино театрын VIP кино үзвэрийн танхимд “Мандал Женерал Даатгал” компанийн зүгээс Монгол улсад анх удаа “Жаргалан” сайн дурын хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг танилцуулна. Утас: 88092455


11:00 цагт: Чөлөөт сонголттой болж шинэчлэгдэж буй МУИС-ийн номын сангийн нийгмийн ухааны уншлагын танхимийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн хичээлийн II байр 213 тоотод болно. Утас: 89008869


11:00 цагт: Элэгний В, С вирустэй нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хандсан үйл ажиллагааг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн халамж үйлчилгээний газар, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношилгооны төв хамтран эхлүүлэх болсон тухай дээрх байгууллагуудын мэргэжилтэнүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


13:00 цагт: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолборыг түшиглэн байгуулсан бичил цэцэрлэгт хүрээлэн болон Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн Алтанзул цэцэг шүлгийг сийлбэрлэсэн хөшөөний нээлт болно. Хаяг: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо. Тэнгис кино театр, Оранж төвийн хойно байрладаг.


14:00 цагт: Хуучнаар 3-р амаржих газар буюу “Амгалан” амаржих газрын 150 ортой шинэ байр ашиглалтад орж, нээлтээ хийнэ. Утас: 99132492, 99294933


14:00 цагт: Нийслэлийн Удирлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрсөн, төвлөрсөн бус ус хангамжид ашиглагдаж байгаа газрын доорх усны нөөцийг дахин үнэлж, ашиглалтын зохистой горимыг тогтоох ажлын үр дүнгийн талаар, Дэлхийн Оюуны спортын Универсиад их наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эх авах ажлын сургалт хийх тухай зэрэг асуудал хэлэлцэнэ. Утас: 91040607

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …