Манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлын нэг нь цусны донор, цусан бүтээгдэхүүний нөөцийн асуудал байдаг. Иймд цусны нөөцийг нэмэгдүүлэх үүднээс Цус Сэлбэлт Судлалын үндэсний төв сар бүрийн 3-ныг цус бэлэглэх өдөр болгосон юм.
Тэгвэл энэ өдрийг олон нийтэд сурталчилах зорилгоор “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврээр зорчих “U money” картын зургаар дамжуулан цус бэлэглэх өдрийг сурталчилахаар болжээ. Өөрөөр хэлбэл, “Сар бүрийн 3-н цусаа бэлэглэх өдөр”-ийг сурталчилах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлж, донорын сайн үйлсийг сурталчлах, энэ асуудалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор донорын зурагтай 60,000 ширхэг картыг хэвлэн гаргасан байна.
Түүнчлэн маргааш буюу Баасан гарагт Цус Сэлбэлт Судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” өдөрлөгийг зохион байгуулж, энэ үеэр цус өгсөн хүн бүрт “U money” карт бэлэглэх гэнэ. Харин цусаа давтан өгч буй донорууддаа цэнэглэсэн карт бэлэглэх аж.
Эх сурвалж: ikon.mn