Цахим картаа авахгүй бол автобусаар зорчуулахгүй

ae75579da9d8439great
Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхлэн ухаалаг картыг, угсраа автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэн шинэчлэл хийж эхэлсэн билээ. Харин энэ шинэчлэл хэр явагдаж байгаа талаар, мөн шинээр нэвтэрч буй цахим үйлчилгээнд зорчигчид хэр идэвхтэй хандаж байгаа талаар Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газар, Тээврийн газар хамтран шалгалт явуулжээ.

Энэхүү шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, цахим картаар зорчих 750 гаруй мянган хүний 400 мянга орчим нь картаа худалдаж авсан, бусад нь бэлэн мөнгөөр зорчиж байгаагаас дутуу мөнгө хийх, хойд хаалгаар орж огт мөнгө төлөхгүй зорчих, карт авсан ч уншуулахгүй байх, залуучууд ахмадын картаар зорчих гэх мэт зөрчлүүд түгээмэл илэрчээ.

Иймд эдгээр зөрчил, дутагдлыг засахын тулд иргэн бүрт үүргээ ухамсарлан цахим картаа худалдаж авахыг уриалж байна. Өнгөрсөн есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн карт худалдан аваагүй иргэдийг 1000 төгрөгөөр зорчуулахаар яриад байсан ч хэрэгжээгүй. Харин энэ удаа цахим картаа аваагүй иргэдэд үүргээ ухамсарлахыг сануулан, автобусанд зорчуулахгүй байх саналыг гаргажээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …