Хилийн боомтууд хаалттай байна

5pkgp6cir2vgr36bnkslegokqlЭнэ өдрүүдэд Хятад улсын баярын өдөр тохиож байна. Тиймээс Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэ өдрүүдэд хоёр улсын хилийг хаагаад байгаа юм.

 Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автозамын боомтуудыг тодорхой өдрүүдэд хаадаг. Тухайлбал, Монгол Улсын зүгээс цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр, наадам, улс тунхагласны баяраар хилээ хаадаг бол БНХАУ-ын хувьд нэгдүгээр сарын 1, цагаан сарын шинийн 1-3, тавдугаар сарын 1-3, аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хилийн боомтоо хааж байхаар тогтсон байдаг аж.

 Энэ дагуу энэ сарын сарын 1-3-ны өдрүүдэд Хятад улстай хил залгаа авто замын боомтууд хаалттай байна. Харин агаарын болон төмөр замын боомтууд хэвийн горимоор ажиллаж байгаа аж. Маргаашнаас хэвийн байдлаар ажиллана.

Т.Сар

Эх сурвалж: 24tsag.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …