Өнөөдөр болох зарим үйл явдал

onoo061709:00 цагт: ЮНЕСКО-гийн СББӨ-ийн жагсаалт-д “нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах” асуудлаарх үндэсний сургалт Богд хааны Ордон Музейд эхэлнэ.


10:00 цагт: Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулах гэж байна. Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Судир Шетти Сингапураас видео-гоор товч мэдээлэл хийнэ. Мөн Монгол дахь Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли болон эдийн засагч Ш. Алтанцэцэг, Даваадалай нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Арга хэмжээ Монгол дахь Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газарт болно. Утас: 7078207

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар 10 дугаар сарын 7-ны өдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон талаар нийслэлийн ЗДТГ-ын А танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99666553

11:00 цагт: Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярт зориулсан “Жаранг түүхэлсэн агшин” үзэсгэлэн нээлт Q art gallery-д болно.


11:00 цагт: Элэгний Б вирусын эсрэг үндэсний хэмжээний хөтөлбөр эхлүүлж байгаа талаар Эрүүл Мэнд, Спортын Яам, Нийгмийн Халамж Үйлчилгээний Газар, Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбоо, Хаппи Веритас оношилгооны төвийн мэргэжилтэнүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: МЗХ-ны Залуучуудын бизнесийн байнгын хорооноос зохион байгуулах Монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргах, залуу бизнес эрхлэгчдийг хятад улсын зах зээлд гаргах боломжийн талаар танилцуулах арга хэмжээ Үндэсний мэдээллийн төвд болно. Утас: 99086418, 88101990


12:00 цагт: Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс” Мэдээллийн төвд болно.


12:00 цагт: Да хүрээ захыг СХД-рүү нүүлгэх болсонтой холбоотой асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.


12:30 цагт: 10 хоногийн турш үргэлжилсэн “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээний хаалтын ажиллагаа Мишээл экспо төвд болно. Утас 99072224

12:30 цагт: МХЕГ-ын хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр аян зохион байгуулах талаар мэдээлэл өгнө. Утас: 91989890

12:30 цагт: Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан БСШУЯ-аас оны шилдэг багш, сургууль, цэцэрлэгүүдийг тодруулах арга хэмжээ БСШУЯ дээр болно. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр монголын багш нар нартаа баяр хүргэж, шилдэг багш нараа алдаршуулна. Утас: 98119897


13:00 цагт: Нийслэлийн Баянгол дүүргийн багш нарыг баярын арга хэмжээ UB PALAСE-д болно. Утас: 8808 4815


13:00 цагт: Залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Жаргалтай айл манайх” нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө HI-FI CD shop-ийн гаднах талбайд хийнэ.
Өдөрлөгийн үеэр Монголын хоёр залуу гэр бүлд “ЖАРГАЛТАЙ АЙЛ” өрх гэр болгохыг зорьж 5 ханатай иж бүрэн хоёр өргөө цагаан гэр гардуулан өгөх арга хэмжээ болно. Утас: 9898-8070,

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …