Фэйсбүүкээр охидыг хуурч хүчирхийлжээ

14440096525611d6b4b9c57Фэйсбүүк хуудсаар дамжуулан охид, бүсгүйчүүдийг мэхэлж, хүчирхийлэхийг завдсан гэх мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Ч.Өнөртүвшин гэгчид хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. “Chingis Unurtuyshin” гэх хаягаар охидыг мэхэлж байсан уг этгээдийн үйлдлийн улмаас 2-3 хүн хохирогчоор тогтоогдсон байна. 17 настай хүчирхийлүүлсэн охин “…Эхлээд хувцастай зураг авч байсан. Эцэст нь хувцсаа тайлахыг шаардаж, загнаад “Яаж чи модель болох юм бэ, хувцсаа тайл…” гээд нүцгэн зураг авсан. Хувцсаа өмсөх гэтэл жижиг буйдан руу чирч хүчирхийлсэн” гэсэн мэдээлэл өгчээ.

Тиймээс фэйсбүүкээр таньж мэдэхгүй хүмүүстэй яаран холбоо тогтоохгүй байхыг ЦЕГ- аас сэрэмжлүүлж байна.

Н.Алтаа

эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …