Алдарт Мэрилин Монрогийн нууцаас. Тэрээр нар арьсны хөгширөлтийг хурдасгадаг гэдгийг мэддэг байсан. Тиймээс хэзээ ч наранд бие шарж байгаагүй гэдэг. Харин арьс чөлөөтэй амьсгалж байх ёстой гэж үздэг.Унтахдаа ямар ч хувцасгүй унтана, хэзээ ч шилэн трико тэр байтугай дотуур хувцас өмсдөггүй байсан гэнэ. Элдэв тос хэрэглэлгүй оливын тос л нүүрэндээ түрхдэг байж.
Алдарт хатан хаан Клеопатрагийн хамгийн гол нууц нь сүүн ванн байсан гэж үздэг. Мэдээж одоо үед эмэгтэйчүүд энэ аргыг хэрэглэж чадах билүү. Харин 1 литр халаасан сүүнд жижиг аяга зөгийн бал хийгээд ванндаа хийж усанд орж болно. Мөн түүндээ хагас киллограм давс хийж болно. Ийм усанд орсоны дараагаар таны арьс толигор зөөлөн өнгөлөг болно.
Дараагийн Клеопатрагийн нэг нууц бол биений скраб. Клеопатрагийн зарц хүүхнүүд түүнийг 300 гр далайн давс хагас аяга чавгатай хольж үрж өгдөг байсан. Одоо үед бол янз бүрийн скраб байдаг болсон. Харин сүүнд орохыг гаран дээрээ хэрэгжүүлж болно. Гаранд хэрэглэх сүү танд олдоно доо. Тиймээс халуун бүлээн сүүнд гараа дэвтээж гое сайхан болгож болно. Шампуны оронд Клеопатра шинэхэн өндөгний шарыг ашигладаг байсан. Харин үсээ янз бүрийн ургамалаар зайлдаг байсан гэдэг.
Хатан хаан маань усаа мөнгөн аяганд хийж дотор нь бага зэрэг алоэ, зөгийн бал хийн нилээн байлгаж байгаад нүүрэндээ ашигладаг байж. Мөн гахайн тосон дээр зөгийн бал, алоэны сок, ус, масло, ганц 2 дусал үнэртэн хийн нүүрээ тосолдог байжээ.
Испаний хатан хаан Изабеллагийн нууцаас. Изабелла хатан хөгшин эмгэн болтлоо гоо сайхнаа хадгалж чадсан гэдэг. Түүний хамгийн сайхан зүйл түүний үс байсан. Түүний зарц бүсгүйчүүд үсэнд нь хэдэн цагаар массаж хийж өгдөг байсан. Сайхан залуу арьсандаа янз бүрийн ургамалын маск хэрэглдэг байж. Лили, сарнай, ромашка зэрэг цэцэгний хандыг ашигладаг байжээ.
Наполеон хааны хайртай бүсгүй Жозефинагийн нууцаас. Жозефинагий гое залуу харагдахад хэрэглэдэг байсан зүйлс нь энгийн л аргууд байсан. Чанасан төмсийг хальсыг нь аваад халуун бигнүүр тавьдаг байсан. Мөн гол нууц нь эрүүл амьдралын хэв маягтай байсан байна. Өөрийнхөө бие организмыг үргэлж цэвэрлэн, өглөө өлөн элгэн дээрээ нэг стакан лимонны сок, эсвэл минералны ус уудаг байж.
Диана де Пуатье хэмээх бүсгүй нь үргэлж залуу сайхан харагддаг нууц нь бүүр сонирхолтой. Тэрээр бараг юу ч хэрэглэдэггүй байж. Хатан хаан Екатерина Медичигийн атаархлыг нь хүртэл үргэлж гоеё залуу сайхан харагддаг байсан байна. Генрих II-ын нууц амраг байсан энэ бүсгүйгийн гол нууц мөн л зөв амьдралын зөв хэв маягтай амьдарч байсан бөгөөд Диана маш эрт босож хүйтэн усанд орж 2 цаг өглөөний сайхан агаарт морьтой давхидаг байсан байна. Өглөөний зугаалгаасаа ирээд халуун хөнжилдөө орон хөнгөн өглөөний цай ундлан бараг үд болтол унтдаг байжээ. Ажил хэрэг уулзалтуудыг үргэлж үдээс хойш товлодог, хэзээ ч архи тамхи хэрэглэж байгаагүй. Мөн муухай зүйл бодохыг хүсдэггүй бөгөөд хөгширөлтийн талаар бүүр ч боддоггүй байж.
Оросын хатан хаан Екатерина II –т өөрт нь өөрийнх нь гадаад төрх тийм ч таалагддаггүй байжээ. Түүний гоо сайхан байх нууц нь ваннд орохдоо усандаа сүү, сарнайн дэлбээнүүд, нэг стакан архи хүртэл хийдэг байжээ. Амьдралынх нь хэв маяг нилээн чанга хатуу байжээ. Цагийг маш сайн баримталдаг. Өөрийн гаргасан дэглэмээ маш сайн сахидаг. Өглөө 5 цагт босож, нүүрээ хүйтэн мөсөөр арчиж, нэг печень кофе уун ажилдаа ордог байж. Өдрийн хоол нь чанасан мах, хөнгөн ногоотой идэн, десертэнд нь жимс зооголдог байсан байна. Заримдаа хоолны дараа бага зэрэг вино уучихна. Оройн хоолоо заримдаа аяга буцалсан усаар солино. Аргагүй хүлээн авалтан дээр л хүмүүстэй ижил хоол иддэг байж. Орой 10 цагаас хэтрэлгүй унтдаг.
Людовик XIV хааны бас нэгэн хайртай байсан бүсгүй болох алдарт Жанна-Антуанетта. Тэрээр намхан биетэй мөн эрүүл мэндийн хувьд сул биетэй байжээ. Тийм хэдий ч хэзээ ч сэтгэлээр унадаггүй эрч хүчээр дүүрэн, театрт дуртай, ордоны садны дизайныг мэддэг, чимэглэдэг цэцэг тарьдаг байсан. Анх өндөр өсгийтэй гутлыг санаачилсан хүн бол Жанна-Антуанетта. Түүнийг үргэлж гоё сайхан харагдахад нөлөөлдөг хамгийн гол зүйл нь хааны хайр байжээ. Түүний уух дуртай ундаа нь нэг халбага зөгийн балтай луувангийн шүүс байсан. Янз бүрийн ургамалын маск, оливын тос түүний царайг үргэлж гэрэлтэй эрүүл харагдуулдаг байсан.
Эх сурвалж: www.assa.mn