Ачигч компаниудын арчаагүй үйлдлийг таслан зогсоолоо

527-142744779010402491_539392119534882_8992192225338828041_nНийслэлийн ир­гэ­дийн төлөөлөгч­дийн хурлын тэр­­гүү­­­лэгч­дийн тог­­тоо­­лоор зо­риулал­­тын зог­соолд маши­наа тавилгүй, нэгдү­гээр эгнээнд байр­луулсан жолооч нарын машиныг ачих, дугуйг нь түг­жих журам хэ­рэг­жиж эхлээд багагүй хугацаа өнгөр­сөн. Харин энэхүү журмыг ШӨХТГ-аас хууль бус хэмээн үзэж “Зориу­лал­тын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 24-ний өдөр хянан хэлэлцэж “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хууль бус болохыг тогтоожээ.
Уг нь ачилтын төлбө­рийг нь тухайн үед ЦЕГ-ын дарга тогтоох эрхтэй байтал хотын удирдлагууд өөрсдөд нь хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, 2013-2014 онд ачилт бүрээс 70.000 төгрөгийн хууль бус төлбөр хураажээ. Тод­руул­бал, Нийслэлийн Замын хө­дөлгөөний удирдлагын төв 9230 жолооч иргэнийг 647 сая төгрөгөөр хууль бу­саар торгосныг ШӨХТГ тогтоосон. Угтаа бол энэ үйлдэл нь мөсөн уу­лын зөвхөн орой нь. үү­ний цаана хувийн олон компа­ни, иргэдийг их хэмжээгээр хохироосон гэсэн үг.

Тиймээс энэ асуудлаар ШӨХТГ, Шударга төрийн төлөө ТББ, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо ТББ зэрэг газар хамтран хохирогч иргэдийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ. Өөрөөр хэлбэл, “НЗД-ын 2013 оны А/769 захирамж нь хууль бус учраас хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл хотын дарга уг хууль бус захирамжаа орлогчоороо хүчингүй болгуулж хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн ч ШӨХТГ-аас дээрх А/769 захирамж анхнаасаа илт хууль бус захиргааны акт байсан хэмээн нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилжээ. Тий­мээс энэ хэрэг өнөөг хүртэл сун­жирч өнгөрсөн сарын 9-ний 13:00 цагаас шүүх хурлыг товлоод байсан юм. Ямартай ч хотын удирд­лагуудын энэ мэт хууль бус шийд­вэрүүдийг шат, шатны бай­гуул­лагууд тог­тоож шүүхийн шийд­вэрүүд ч эхнээсээ гарсаар байна.

Гэтэл нэр хүндээ бодсон дарга нар маань ард иргэдийнхээ талд үнэн, зөв шийдвэр гаргахыг зорьж буй ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханыг “Хүний хийсэн ажлыг хэтэрхий улстөржүүлж байна” хэмээн хэвлэлээр шуугиж байсан удаатай. Тэгвэл удаан хугацааны туршид энэ ажлыг бодитоор хэрэгжүүлж чадсан Т.Аюурсайханы ачаар хэрвээ бидний машиныг ачихаар бол заавал цагдаа байлцуулж, дотор нь хүнтэй болон жолооч нь хүрч ирсэн тохиолдолд ачихгүй байх зэрэг олон ажлил одоо л нэг биелэлээ олох шиг боллоо. Ямартай ч ашгийн төлөө хэт хөөцөлдөж бусдын эд хөрөнгийг хайр гамгүй эвдэж байсан машин ачилт одоо л эмх цэгцтэй болж зөвхөн цагдаагийн алба хаагчийн дуудлага, бичгээр үйлдсэн шийдвэрээр зөөвөрлөхөөр болсон нь ачигч компаниуд дураараа дургиж иргэдийг хохироохооргүй боллоо.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …