Хүний наймааны хохирогчдод төрөөс мэргэжил эзэмшүүлдэг болно

21b0e932b9fcb75cbig Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг ажлын байраар хангах,  мэргэжлийн сургалтад хамруулах, үйлчилгээ үзүүлэх” журам баталжээ.

Уг журмын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн, хохирогчоор тогтоогдсон эсэхээс үл хамааран хүн худалдаалах гэмт хэргийн улмаас  эрх, эрх чөлөө, ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөдөлмөр эрхэлдэггүй, хөдөлмөрийн насны Монгол Улсын иргэн хамрагдах юм байна. Мөн  хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг ажлын байранд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах ажээ.

Харин ажил олгогчдод хохирогчдын хүний  нэр  төрийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хувийн нууцыг хамгаалах сургалтыг явуулах юм байна.

Л.бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …