Чех улсын Праг хотын захиргаанаас машин бэлэглэхээр болжээ

downloadБНЧУ-ын Праг хотын амьтны хүрээлэн Чехийн зэвсэгт хүчинтэй хамтран “ Тахь эргэж  ирлээ” төслийн хүрээнд цэргийн “КАСА” онгоцоор 2011 оноос эхлэн жилдээ 3-4 тахийн гүүг 7-р сарын эхний өдрүүдэд тээвэрлэн Говийн их дархан цаазат газрын “Б” / ГИДЦГ/ хэсгийн Тахь нутагшуулах газарт тавьдаг болсноор одоо нийт 19 тахийн 5 удаагийн зөөвөрлөлт хийсэн байна.

Тахь тээвэрлэлтийг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Мобек зохион байгуулж, 2015 онд ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаанд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг Праг хотын захиргаа оруулах болсон талаар хийж байсан мэдэгдэл бодит үр дүнгээ өглөө.

2015 оны 10 сарын 09-нд БНЧУ-ын элчин сайдын яаманд машин гардуулан өгөх ёслол болно. Энэхүү машиныг БНЧУ-ын Праг хотын захиргаанаас Монгол Улсын их говийн дархан цаазат газрын В хэсгийн хамгаалалтын захиргааны албанд өгч байгаа юм. Энэхүү машиныг Праг хотын үндэсний амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бабек гардуулан өгнө. Дашрамд Праг хотын захиргаа 2008 онд тус захиргаанд шинэ УАЗ-469 маркын автомашины хөрөнгө оруулалт хийж байжээ.

2015 оны 4-р сарын 22-ноос эхлэн ГИДЦГ-ын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн гүүнүүд унагалж эхэлсэн ба 7-р сарын 15-ны байдлаар нийт 26 унага төрснөөс 23 нь эсэн мэнд бойжиж байна. Чех улсаас ирсэн 4 тахийн гүү, 23 унагаар нутагшуулж буй тахийн сүрэг бүл нэмж нийт 140 шахам тоо толгойд хүрээд байна.

Г.Эрдэм

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …