Шөнийн “эко тролейбус” иргэдэд үйлчилж байна

trlobus  Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийн хүрээнд хоёр чиглэлд дөрвөн тролейбусыг ажиллуулж эхлээд байна.  Туршилтыг энэ сарын 11-нээс эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11-н хүртэл явуулах юм байна. “Эко шөнийн тээвэр”-т Т-3 “III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханийн материал-Офицеруудын ордон” маршрутаар тролейбус явж байна. Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж.

Тролейбусууд Офицерийн ордон-Ханийн материал чиглэлд 40 минут, III, IV хороолол-БММЗ чиглэлд 25 минутын зайтай явж байна.  Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан бөгөөд .туршилтын хугацаа дууссаны дараа төслийг дүгнэж цааш үргэлжлүүлэхийг шийдэх юм гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …