Махны үнэ буурч хүнсний ногооны үнэ өсчээ

1m9r98jjqkgm96lca34lecto95Махны дундаж үнэ

2015 оны 10-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4860 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 55 төгрөгөөр, үхрийн цул мах 0.9 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2015 оны сар, төгрөг

Үхрийн мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 7335 8025 7895 8330 8380 8275 8225 7710 7825 7245 7115 7280
2014 7980 7775 8425 8370 8685 8730 7955 7590 7635 7550 7495 7465
2015 7415 7565 7810 8080 8145 8445 7985 7230 7005 6690*    
Хонины мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 6480 7095 7060 7420 7490 7470 7415 6710 6540 6215 6085 6245
2014 6855 6675 7040 7630 7800 7685 7030 6585 6395 5965 5835 5940
2015 5860 6140 6735 7460 7555 7455 6830 6050 5540 4860*    

* 1-р долоо хоногийн ажиглалтаар

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.5 хувиар буюу 340 төгрөг, хонины цул мах 1.2 хувиар буюу 75 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ

2015 оны 10-р сарын 1-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1100 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1150 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1019-1200 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркетад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1019 төгрөгөөр, харин “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Барс” хүнсний захуудад хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2015 оны 10-р сарын 1-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 0.6 хувиар буюу 10 төгрөгөөр буурч, харин төмс 2.0 хувиар буюу 20 төгрөгөөр, байцаа 5.6 хувиар буюу 75 төгрөгөөр, хятад сонгино 0.8 хувиар буюу 10 төгрөгөөр өсчээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …