Бүсгүйчүүдэд хэрэгтэй 10 гоо сайхны зөвлөгөө

Чийгшүүлэгч үсний арчилгаа
1 ш дундаж хэмжээтэй авокадо,2 амны халбага зөгийн бал.
Авокадо жимсээ маш сайн буталж нухаад (миксер хэрэглэж болно) дээр нь зөгийн балаа нэмэн сайтар хутгана. Хуурай болон чийгтэй үсэндээ түрхэж 15 минут болгоод усаар зайлж цэвэрлэнэ. Хэрэгтэй гэж үзвэл шамнунь болон ангижруулагч хэрэглэж болно. Хэрвээ та тослог үстэй бол үснийхээ угт түрхэхгүй байхыг зөвлөе!
17a2ce03ec36953bbig

8.Хөлний скраб
Лавандерийн эссеншэйл тос, био лавандерийн ус,жимсний ясны нунтаг.Энэ удаад би чангаазны яс ашиглалаа.
9e1a3bb840ce0571big

Арьсны язралт арилгах арга
Хэт таргалалт болон жирэмслэлтээс үүдэх арьсны язралтыг арилгах бараг бүтэшгүй асуудлын нэг.Гэвч та язралт эдгэхээс өмнө арьсаа арчилсанаар буцаж хэвийн байдалдаа орох боломжтой.Нэгэнт эдгээд цагааран тогтсон язралтыг арьс арчилгааны тодорхой аргуудыг уйгагүй хэрэглэсэнээр багасгах боломжтой.Эдгээр аргуудын нэгийг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ.Үүнд ердөө кофе болон оливын тос хэрэгтэй.Мөн зуун настын шүүс (алое вера) нэмж хэрэглэх боломжтой.Хуурай нунтаг кофе хэрэглэхээр бол та хэдэн дусал халуун устай холих шаардлагатай.Эсвэл та кофе чанаж уунгаа кофе буцалгагчаасаа кофеныхоо шаарыг авч халуунаар нь шууд хэрэглэж бас болно.Кофегоо оливын тостойгоо холиод зуурмагаа язралт үүссэн хэсэгтээ тавин 20 минут байлгаад чийгтэй халуун алчуураар цэвэрлэнэ.Үүний дараагаар дурын арьс чийгшүүлэгч лошин хэрэглэж болох ба цэнхэр төмөр савтай NIVEA тос хамгийн үр дүнтэй.Энэ аргыг өдөрт 1 удаа хэрэглэсэнээр та 2 долоо хоногт үр дүнгийг нь мэдрэх болно.
d0f4e2e0a94aafbebig
Үс чийршүүлэгч арчилгаа
1ш өндөг,1а/халбага олвын тос.Өндөгөө хагалан сайн хутгаад олвын тосоо нэмж хийн сайтар хутгана.Өндөгний шар нь өөх , уураг агуулдаг учир чийгшүүлэх чадвартай.Өндөгний цагаан нь идэвхитэй фегментүүд агуулдаг учир бактерыг устгаж, хэрэгцээгүй тосыг цэвэрлэнэ. Энэхүү бэлдмэлийг үсээ угаахын өмнө түрхэж 30 мин орчим байлгаад шампунь ангижруулагчаа хэрэглэж болно.
15bbfde1b747f97bbig
Овьёос болон тарагны маск
1 амны халбага овьёос,1 а/халбага шинэ натурал тараг,хэдэн дусал зөгийн бал. Энэ маск нь бүр төрлийн арьсанд тохиромжтой бөгөөд бэлтгэхэд хялбар.Таны арьсыг цэвэрлэж залуужуулна.
1ef4ccd0f36a07c4big
Хацрын улаалт багасгах маск
Нэг аяга овьёос болон 1/2 үрсэн өргөст хэмхтэй холин сайтар хутгаад хацарныхаа улаалттай хэсэгт түрхэж 20 минут болгоод угаана.Энэ аргыг орой унтахаасаа өмнө болон өглөө босоод хэрэглэж болно.
2940341d80826b78big
Нүүрний арьсанд үүссэн нүхжилтийг багасгах арга

Хэдийгээр та нүүрний арьсаа сайн арчилдаг байлаа ч нүхжилт үүсэх тохиолдол байдаг.Нэгэн үүссэн нүхжилт томсч таны арьсанд өө сэв суулгадаг.Иймээс нүхжихээс урьдчилан сэргийлэх болон үүссэн нүхжилтийг багасгах аргыг өнөөдөр бэлдлээ.Нүхжилт нь тослог,бохирдолт, бактери зэргээр үүсгэгдэг учир өдөрт тогтмол хоёр удаа нүүрээ угааж байх хэрэгтэй.Нүүрээ сайтар цэвэрлэсний дараагаар нимбэг болон хан боргоцойн хөлдөөсөн шүүсээр нүхжилттэй хэсэгтэй 15-30 секунд тавиад бүлээн усаар цэвэрлэнэ.Тал нимбэгээс гарах шүүсэнд 1/2 хэрчим хан боргоцой зүсэн хийгээд хэрэглэдэх хялбар болгож зайрмагны савх хийн хөлдөөгөөрэй.Нүүрэндээ жин тавьсныхаа дараа дахин хөлдөөж хэрэглэх боломжтой.


Үүний дараагаар 2 халбага хүнсний содаг 2 халбага цэвэр устай зууран нүхжилттэй хэсэгтэй тавин бага зэрэг массаж хийж өгнө.Хэрвээ та мэдрэмтгий арьстай бол хүнсний содатай зуурмагнаас татгалзаарай!

Энэ аргыг 5-7 өдөр орой нүүрээ угаасны дараа хэрэглээд дараа нь 7 хоногт 3-5 өдөр болгон багасгаарай!

be1b58891776d4f7big

Бэрсүүт жимсээр хийсэн ванны давс
Үүнд:Далайн давс, 2-3 дусал жүржийн эссеншэйл тос, 2-3 дусал нимбэгний эссеншэйл тос,нимбэг болоод жүржийн үрсэн хальс тус тус нэг цайны халбага
e9bc8b02c6c7f7f1big
Нар салхинаас тогтсон бор толбыг бүдэгрүүлэгч скраб

2 амны халбага элсэн чихэр, 1а/халбага нимбэгний шүүс,хэдэн дусал зөгийн бал.Бүгдийг нь холиод бор толботой хэсэгтэй нүүрний сойз болон хөвөнтэй савх ашиглан скраб хэлбэрээр түрхэж хагас цагийн дараа цэвэр усаар угааж цэвэрлэнэ.

d04240393b04b7big
Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …