Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл-хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үр нөлөө бүхий удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, холбогдох хууль тогтоомж, стандарт, эрсдэлийн менежментийг нэвтрүүлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага, МҮЭХ, МАОЭНХ, аж ахуй ннэгж, байгуулагуудын хамтын ажиллагаа чухал гэж зөвлөгөөнөөс үзлээ.
Энэ дагуу цаашид:
1. Эрүүл аюулгүй ажлын байр бий болгох
2. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны удирдлагын тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх
3. Үйлдвэрлэлийн ослын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах
4. Төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх
5. Эрсдэлийн менежмент нэвтрүүлэх
6. Гадаадын ижил төстэй байгууллагатай хамтран ажиллаж, сайн туршлагыг нь хэрэгжүүлэхээр тогтлоо.
Зөвлөгөөний үеэр МҮЭХ-той хамтран ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, шинжилгээний багаж, хэрэгслийн үзэсгэлэн гаргасан бол аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ худалдан, харилцан туршлага солилцсон байна.
Барилга угсралтын аюулгүй ажиллагааг хангах өргүүрт багц хэв, шат, хөдөлмөрийн эрүүл ахуйн дотоод хяналт, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хэмжилтийн багаж хэрэгсэл нийлүүлэх үйлчилгээ үзүүлснээс гадна ажлын гутал, тусгай хувцас хийх нано технологийн материал, цахилгааны аюулгүй байдлыг хангах зориулалттай түгжих, пайзлах төхөөрөмж, хамгаалалтын тор зэргээ танилцуулсан нь олны анхаарлыг татаж байлаа.
Мөн энэ үеэр нийслэлийн дүүргүүдийн Хөдөлмөр, Нийгмийн даатгал, Халамжийн хэлтсийн ажилтнууд иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэлээ.