Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарчээ

bayan-ulgii-middle Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул онц байдал зарлажээ.

Тодруулбал, шүлхийн голомтод 1,2,4,6 дугаар багийн Хол агаш,  Сарыбастау, Хуй Үй, ямаат, Ирмэгт, Үзийн Аша, Улаанхус сумын Харнуур багтсан бөгөөд нийт 567 малчин өрхийн 2506 иргэн, 83976 толгой мал байгаа аж. Эдгээр малаас 1181-ийг тусгаарлаж, 944 малыг устгалд оруулжээ.

Одоогийн байдлаар аймгийн нийт 1,9500,00 гаруй малыг бүрэн үзлэгт хамруулж 441 мянган толгой малыг вакцинжуулаад байгаа аж. Мөн Баян-Өлгий аймагтай хиллэдэг Ховд аймгийн тав, Увсын дөрвөн сумын нутагт малын нүүдэл болон хүн тээврийн хөдөлгөөнд хяналт тавин, Даянгийн боомтыг хаажээ.

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …