Монголчууд маань нэг үеэ бодвол оюунлаг болж байгааг илэрхийлэх мэт үйл явдал “Аз хур” номын их дэлгүүрт үргэлжилж байна. Саяхан шинээр нээгдсэн “Аз хур” номын их дэлгүүр худалдаалж байгаа бүх номдоо 10-72 хувийн хямдралыг 10 сарын 09-12 ны өдрүүдэд зарласан нь ном уншигч, сонирхогч олныг татсан сайхан үйл явдал болжээ. Өчигдөр өдөр тус дэлгүүрээр үйлчүүлэхээр очиход гадаа нь нэлээд урт очер дараалал үүссэн байсан ч худалдан авагчдыг хүлээлгэж чирэгдүүлэлгүй 20, 20-иэр нь оруулж байлаа.
Номын хямдралтай худалдаанд дугаарлаж байгаа хүмүүсийг хараад баярлах сэтгэл төрж байсныг хэлэх нь зүйтэй биз. Монголчууд бид төрөөс олгож байгаа мөнгөнд биш, идэх хоол, өмсөх хувцасны төлөө биш, харин оюуны хөрөнгө оруулалтынхаа төлөө буюу номын хямдралтай худалдааны төлөө дугаарлаж байгаа гэгээлэг үйл явдлыг харахад таатай байлаа.
“Аз хур” номын их дэлгүүр дээрх хямдралтай өдрүүдэд 24 цагаар ажиллаж, хэрэглэгчидэд үйлчилж байгаа гэнэ билээ. Хэрвээ та ном уншдаг, сонирхдог, үр хүүхэддээ номонд дуртай болгохыг эрмэлздэг бол “Аз хур” номын их дэлгүүрийг маргааш өглөөний 09:00 цагаас өмнө амжиж нэг зориорой.
Ц.Мөнх