УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2015.10.12/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогт өмнө нь оффшор бүсэд данс нээж тодорхой мөнгө, төгрөгийг татвараас нууж байсан эсэх талаар Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатараас лавлах гэж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

01Тэрээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогтыг огцруулах албан бичгийг 2015 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр хүргүүлсэн гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг оффшор бүсэд нууц данс нээсэнтэй холбоотой асуудлыг Авилгатай тэмцэх газраас шалгаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг Прокурорын байгууллагаас татан авч, хэрэгсэхгүй болгосон талаар зарим иргэд мэдээлэл хүргүүлсэн гэв.

Мөн тэрээр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сайд С.Баярцогтын тухайн үеийн оффшор бүсэд данс нээж тодорхой мөнгө, төгрөгийг татвараас нууж байсан талаар АТГ-аас шалгалт явуулж байсан эсэх, тухайн шалгалтыг зогсоож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн албан бичгийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлэх гэж байгаа гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …