Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар шинэ байршилд шилжлээ

niisleliin hudaldan avah ajillagaanii gazar  Сүхбаатар дүүрэг дэх нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар байршлаа өөрчилж, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 15-р гудамж, нийслэлийн Засаг захиргааны 4-р байрны 10 давхарт буюу “Зоос гоёл”-ын эсрэг талд байх Улаанбаатар хотын банктай байранд шилжих гэж байна.
Тендерт оролцогч, үйлчлүүлэгч та бүхэн ирэх даваа гараг буюу энэ сарын 22-ноос эхлэн шинэ байршлаар нь зорьж очих буюу 7575-7804, 7575-7810 утсаар харилцах боломжтой юм. Харин хаяг байршил хэрхэн солигдож байгаа талаар лавлах шаардлагатай бол 9929-8656 утсаар хандана уу гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …