“Мартагдашгүй” тоглолтын орлогоос Д.Зөөлөнсийд хадгаламж нээж өгөв

1444874353_12115862_895492213860936_1251566471283507942_nКамертон, Номинталст, Guys, Сүнс, Салхи зэрэг хамтлаг хамтран “Мартагдашгүй” нэртэй тоглолтыг зохион байгуулахаар болсон. Энэ тоглолтын зорилго нь Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнгийн эхнэрийн эмчилгээнд хандив өргөхөд оршиж байлаа. Гэвч тоглолт болохоос өмнө н.Жулиана таалал төгссөн юм. Тиймээс ч Номин талст хамтлаг “Мартагдашгүй” тоглолтод оролцох боломжгүй болсон билээ.

Тэгвэл өчигдөр “Мартагдашгүй” тоглолтыг зохион байгуулагчид тоглолтоос орж ирсэн орлогоор Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсийд хадгаламж нээж өгсөн байна. Мөн Т.Дэлгэрмөрөндөө сэтгэлийн дэм өгч нэг оройг хамт өнгөрүүлжээ.

1444874302_12096041_895492223860935_84114263275175797_n

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …