Хөөрхөн гэгч нь жүжиглэж дэлгэцийн бүтээлд өнгө нэмчихдэг одоор залуу жүжигчин Б.Мишээл тодроод байгаа гэхэд буруутахгүй. Залуухан, царайлаг орчин үеийн бүсгүй маань “Учрал” кинонд 70-аад оны тулгар биетэй бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Түүнийг үзэгчид “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар” зэрэг киноны дүрээр нь илүүтэй танина. Тэгвэл түүний амьдралын аз жаргалтай өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр хуримаа хийлээ. Түүний хайртыг М.Цэнгүүн гэдэг бөгөөд залуу хосууд тун удахгүй анхны үрийн зулайгаа үнэрлэх гэж байгаа гэнэ шүү. Уншигчдыхаа өмнөөс хосууддаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
эх сурвалж: dorgio.mn