Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийн дагуу ирэх сараас цахилгаан, дулааны үнийг нэмэхээр болжээ. Энэ хүрээнд эрчим хүчний ахуйн хэрэглээний үнийг 15 хувь, албан газар, уул уурхайн салбар дахь хэрэглээний үнийг 30 хувиар нэмэгдүүлэх ажээ. Түүнчлэн шинэ тогтоолоор дулааны үнийг хэрэглээнээс гадна суурь хураамжийн хамт төлөхөөр зохицуулжээ. Энэ нь орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч сар бүр 3000-10000 төгрөг байх аж.
Тодруулбал, 40 хүртэлх метр квадрат байранд 3000, 40-80 метр квадратад 5000, 80 метр квадратаас дээш бол 10000 төгрөгийн суурь хураамж төлөх юм байна. Эрчим хүчний салбар өнгөрсөн жил 60 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар дахин найман тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Иймээс үнээ нэмэх шаардлагатай байгаа гэж үзэж ийм шийдвэрт хүрчээ.
Ugluu.mn