Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “1000 төгрөг” аянд нэгдлээ

600x600Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор MN-25-р суваг телевизээс санаачлан “1000 төгрөг” аяныг зохион байгуулж байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон уг аянд нэгдэж өнөөдөр MN-25-р суваг телевизийн төлөөлөлд хандивыг гардуулан өгөв.

Хандив гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “MN-25-р суваг телевизээс санаачлан буяны үйлс өрнүүлж байгааг олон нийт өргөн дэмжиж байна. Энэ аянд Монгол Улсын Ерөнхийлөгч болон  Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон нэгдэж байгаагаа илэрхийлж байна.

Би саяхан Хөвсгөл аймаг руу ажлаар явсан. Тэгэхэд тэнд Австриалиас ирсэн хуулийн байгууллагын хүмүүс Түлэнхийн төвд зориулан мөнгө цуглуулж буяны ажил хийдэг тухайгаа ярьж байсан. Гаднын хүмүүс хүртэл ингэж тусалж байхад монголчууд бид цөөхүүлээ ч гэсэн бие биедээ тусалбал их зүйл хийж чадна. Олны хүч оломгүй далай гэдэг. Бидний буяны мөнгө гал түймэрт өртсөн хүмүүст туслах, арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгч авч өгөх зорилготой. Энэ үйлст Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон бүгдээрээ нэгдэж байна.

Монголд жилд 7000 хүн гал түймэрт өртөж байна гэдэг бол их тоо. Түүнд хамгийн их өртдөг хүмүүс нь өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд багачууд байдаг. Хамгийн эмгэнэлтэй нь олон хүүхэд насан туршдаа тахир дутуу болдог. Шарх сорвитой үлддэг. Амь насаа ч алдах тохиолдол олон байна. Тиймээс ард иргэд эхлээд гал түймрээс өөрсдийгөө хамгаалж, хамгийн гол нь урьдчилан сэргийлцгээе. Эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал, халамж тавьцгаах хэрэгтэй гэдгийг энэ дашрамд хэлье” гэлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …