Шүршүүрт орж үрчлээгээ арилгаарай

Хөөрхөн, сайхан харагдах гэсэн далдын хүсэл мөрөөдөлд автсан охид, бүсгүйчүүд  наашаа суугаарай. Хэрэв таны  хүзүү, нүүр  чинь үрчлээтээд,  үргэлж залуугаараа байх гэсэн хүслийг чинь мохоогоод байвал  гэрийн нөхцөлд хамгийн хялбар, эрүүл аргаар үрчлээтэй тэмцэж болдог.

1075b7d1de0ea41doriginal

Юуны өмнө та  өглөө бүр шүршүүрт орж заншаарай. Ингэхдээ хүзүүгээ хүйтэвтэр усаар байнга шүрших хэрэгтэй. Үүний үр дүнд арьс тань чангарч, дөнгөж үүсч буй өнгөц үрчлээ мэдэгдэхүйц арилна. Харин шүршүүрт орсныхоо дараа хүзүүндээ заавал тэжээлийн тос түрхээрэй. Мөн нүүрэндээ бүлээн жин тавьж байх хэрэгтэй. Ингэхийн тулд дөрвөөс зургаа давхарласан марлийг халуун усанд дүрж, мушгиад хоёроос дөрвөн минут нүүрэн дээрээ тавина. Дараа нь хүйтэн усаар эсвэл давстай усаар угааж илнэ. Энэ дүрмийг баримталж чадвал та үрчлээтэх асуудлаас ангид байж чадна.  Харин дараа нь унтахынхаа өмнө өөрийнхөө арьсанд тохирсон нүүрний тос  түрхээрэй гэдгийг сануулья. Нүүрний тосонд нунтаг давс хольж,  давстай хэсгийг нүүрний үрчлээ их суусан хэсэгтээ түрхэн хоёроос дөрвөн минут байлгаад бүлээн усаар угааж  тосоо түрхвэл сайн. Гоо сайхандаа анхаардаг  бүсгүйчүүд  өндөр дэр дэрлэж унтахаас татгалзаарай.  Харин биеийн тамираар хичээллэхийг илүүд үзэх хэрэгтэй.

Эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …