Өнөөдөр өглөө Солонгос улсын Батлан Хамгаалах яамнаас , тус яамны харъяа Оддын гэгдэх тусгай ангийг татан буулгах болсон тухай мэдээлллээ.
Энэ ангийг 16 жилийн өмнө Батлан Хамгаалах яамны шууд удирдлаган дор байгуулж дуучин ,жүжигчид гээд олонд танигдсан залуучуудыг элсүүлэн цэргийн алба хаалгахдаа Батлан Хамгаалах яамны нэрийн өмнөөс улсын чанартай урлаг , соёлын үйл ажиллагаанд яамаа төлөөлүүлэн оролцуулдаг байжээ. Иймэрхүү үйл ажиллагаанд оролцдог байсан Оддын цэргийн ангийн залуус бусад цэргүүдээс илүү хэмжээгээр давуу эрх эдлэн хугацаат цэргийн албаа хааж байхдаа чөлөөгөөр гарах хоногийн тоо ихтэй байж , урлаг соёлын арга хэмжээнд оролцох үедээ массаж , шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх нь жирийн үзэгдэл болж байсан төдийгүй цэргийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийнхний хурим , найр зэрэг баярт урилгаар очин дуулж өгдөг байсан нь иргэдийн мэдээллээр ил болсон юм.
Эрэгтэй хүн бүр эх орноо хамгаалахаар цэргийн алба хаах ёстой ч гэсэн цэргийн сахилгын хэв хэмжээг алдагдууж нийгэмд ноцтой асуудал үүсгэсэндээ уучлалт гуйж байна гэсэн Солонгосын Батлан Хамгаалах яам, одоогоор Оддын цэргийн ангид алба хааж буй 16 цэргийг энгийн цэргийн ангиудад шилжүүлж өгөх ажил явагдаж байна гэжээ. Мөн массаж , шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн нэр бүхий 8 цэргийг Цэргийн шүүхэд шилжүүлэн хэргийг шалгуулж , Цэргийн радио , телевизэд ажиллаж байсан оддын ангийн цэргүүдийг ч татан буулгана гэсэн байна.
эх сурвалж: mglradio.com