Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийн ажил эхэлжээ

14450536145621c4aec4ad2Сонгинохайрхан дүүрэгт сонгууль эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатар дүүргийнхээ 5000 ахмадуудад даралтны эм үнэгүй тараалаа. Түүнтэй зэрэгцээд ШӨХТГ-ын экс дарга О.Магнай дэм дэмэндээ гээд аян өрнүүлээд баахан хувцас тараасан байна. Тараагаад эхэлж байгаа ноёдыг харахад 2016 оны оны сонгуулийн нүхээ ухаж байгаа нь андашгүй байна. О.Магнай нь СХД-т Н.Алтанхуягт очиж мөргөж өвдөг сөгдөж АН -аас улсын их хуралд нэр дэвшихээр хушуугаа унжуулан гүйж байгаа гэх боловч харин СХД-ийн МОАХ-ны дарга Т.Болдбаатар байраа тавьж өгөхгүй хоорондоо сөргөлдөж байгаа бололтой юм. Эрүүл мэнд спортын дэд сайдаар ажиллаж байгаа Т.Болдбаатар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд СХД-ийн найман хорооноос сонгогдсон гэдэг. Түүнийг СХД-ээс УИХ-д нэр дэвшихээр мандатаа авсан гэх мэдээлэл ч бий. Т.Болдбаатарыг нам нь чимээгүй дэмжиж Авто тээврийн үндэсний төвийн дарга цаашлаад дэд сайдын албан тушаалыг өгч эртнээс сойсон боловсон хүчин ч гэж ойр тойрныхон нь ярьдаг. Мөн О.Магнайгийн хувьд ч Н.Алтанхуяг ерөнхий сайд байхдаа ШӨХТГ-ын өгч сонгуульд сойсон гэх утгатай мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Хувиасаа хөрөнгө гаргаж 5000 ахмад буурлуудад эм тараагаад байгаа Т.Болдбаатар, хувцас тараагаад байгаа Магнай нарын өрсөлдөөн ийнхүү нууцхан байдлаар эхлээд байна.

Б.Анир

Эх сурвалж: www.zaluu.com

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …