Хакерын синдром Эрдэмтэд энэ нэрийг хайрласан бол харин эмч хар венийн судасны архаг дутагдал гэж оншилсон өвчний тухай ярьж байна. Одоо бид таньд энэхүү өвчнөөс хамгийн хялбар аргаар ангижирч болох тун цагаа олсон байж магадгүй нэгэн зөвөлгөөг хүргэе. Гэхдээ эхлээд бяцхан мэдээлэл авах хэрэгтэй. “Хакерийн синдром” бол хүнтөрөлхтний соёл иргэншилтэй холбоотой соёлжсон нийгмийн өвчин. Энэхүү өвчин тусах өндөр эрсдэлтэй хүмүүст залуучууд орж буй нь хамгийн хамгийн их сэтгэл эмзэглүүлж буй юм. Яагаад залуучууд гэж? Тэд компьютерийн ард хамгийн их, хамгинй удаан хугацаагаар “шигддэг” учраас тэр юм. Мөн залуучуудаас гадна бас өвдөх эрсдэлтэй хүмүүсийн тоонд суугаа ажил эрхэлдэг бүх мэргэжлийн хүмүүс мөн онгоц, машинаас огт салдаггүй бизнесменүүд ч багтдаг байна. Өвчин улам залуужсаар байна. Компьютерийн эрин эхлэх үед буюу 10 гаруйхан жилийн өмнө 55-60 насныхан л өвчилдөг байсан бол харин саяхан Германы ахлах ангийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар сурагчдын 12 хувьд энэхүү гайтай өвчний шинж тэмдэг илэрчээ.
Энэ өвчин нь ихэвчлэн сүүлийн үеийн хүмүүст анхааруулах өвчин юм байна. Ягаад гэвэл өдөр бүр компьютерийн ард удаан хугацаагаар суухад хүний хөл ямар ч хөдөлгөөн хийхгүй. Тиймээс энэ өвчин их аюултай өвчин юм байна.
“Хакерын синдром” гэж яаг юу юм бэ?
Хүний хөлний венийн хялгасан судас бүдүүрэхийг халж байна. Энэхүү өвчин илрэх нол шинж тэмдэг: Хөлөөс туухай дүүжилсэн мэт хүндрэх, хөл хорсох мэт өвдөж зовиурлах, хөлийн арын булчингийн энд тэнд судас овойж гүрдийн гарч илрэх.
Өвчлөх гол шалтгаан:
Өдөр бүр компьютерийн ард удаан хугацаагаар суухад хүний хөл ямар ч хөдөлгөөн хийхгүй. Өөрөөр хэлбэл таны хөлийн булчин огт ажилдаггүй. Хөлийн шилбэний арын булчинг удаан ачаалал өгч ажиллуулаагүйн улмаас хөлийн венийн судёанд бөглөрөл үүсдэг. Судсанд хуримтлагдсан бөөгнөрсөн илүүдэл бодис гадагшилж чадахгүйн байгаагаас овоорч тэндээ судас нь бүдүүрч бүлтийж гардаг. Хэрэв таньд ийм шинж илэрсэн бол та яах вэ? Юуны өмнө та хөдөлнөөний тэм дутагдалд орсон гэдгээ ухаар. Тэлээд аль болох их, аль болох хол, өдөр бүр явган алх. Энэ л хамгийн оновчтой үр дүнтэй хэмээн эмч хар зөвлөж байна. Мөн эмийн эмчилгээ ч бий. Зүү, төөнүүрийн ардын эмчилгээ ч хийлгэж болно. Гэвч энэ бүх эмчилгээний аргуудаас хамгийн үр дүнтэй нь амьдралынхаа өнөөгийн хэв мачгаа өөрчлөх. Та хэр их явган алхана төдий хэмжээгээр энэхүү “дургүй хүрэм” өвчнөөс ангижирч чадна. Та шилдэг хакер болж болно, харин “Хакерийн синдром” таньд огтхон ч хэрэггүй. Эцэст нь таньд явган алхахыг л зөвлөе.
Эх сурвалж: www.assa.mn
Түлхүүр үгэнтертайнмент
Санал болгох мэдээ
Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …