Дуучин Тэйлор Свифт нэр алдартай, баян чинээлэг дуучин Кэти Перритэй дайсагналцах болжээ. Энэ тухай Тэйлор Америкийн эрчүүдэд зориулсан GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлэв. Сэтгүүлч ярилцлагын үеэр Тэйлор Свифтын Bad Blood буюу “Дайсагналцал” дуунд Кэти Перригийн тухай өгүүлж байгаа эсэхийг мэдэхийг хүссэн байна. Тэйлор тодорхой хариу өгөөгүй ч үүнийг үгүйсгээгүй гэнэ.
Тэйлор Свифтын Red гэдэг нэртэй аялан тоглолтын үеэр Кэти Перри түүний хэд хэдэн бүжигчдийг урвуулахыг оролдсоноор аялан тоглолтыг нь баллах дөхсөн билээ. Ийнхүү тэдний маргаан, үл ойлголцлын эх тавигдсан юм.
Свифт нэгэн ярилцлагадаа “Тэр их муухай зүйл хийсэн. Яг тэр мөчид би бид нар жинхэнэ дайснууд юм гэдгийг ойлгосон. Нэг муу залууг булаацалдаагүй юм шүү. Тэр миний аялан тоглолтыг баллах шахсан юм шүү дээ” гэж хэлжээ. Маргааш өдөр нь Перри бүсгүй твиттер дэх хуудсаараа Свифтэд хариуг нь өгсөн байдаг. Эх сурвалж www.wikimon.mn