“Thunderbird” Техас мужийн Марфа хот
Ретро стийлд дуртай бол энэ буудал яг л гэр шиг санагдах болно. Энгийн нэг дундаж буудал шиг биш уг зочид буудал нь хавтгай дэлгэцтэй зурагт санал болгохгүй ч зуу зуун гайхалтай пянзны цуглууллага болон жинхэнэ пянз тоглуулагч таныг хүлээж байх болно. Өрөө болгон гайхалтай интериер, нарийн засал чимэглэл болон урлагын бүтээлүүдээр чимэглэгдсэн.
“Hotel 340” Миннессота мужийн Сайнт Паул
Энэ зочид буудал нь загварлаг бөгөөд хямд үнэтэй. Хаана байгаагаас үл харгалзан энэ бол тун ховор. Хотын төвд байрладаг учир үзэгдэх орчин сайтай. 89 доллараар буудаллаад үнэгүй интернэт, кофений машин, тансаг орчингоос гадна 10 доллар нэмж төлөөд фитнесс клүбт орж болно. Нэг дор байрладаг энэ фитнесс клүб нь өглөөнөөс орой хүртэл янз бүрийн хичээлүүд орон, та мөн саунд сууж алжаалаа тайлах боломжтой.
“1818 Meridian House” Флорида мужийн Миами хот
Далайн эрэгтэй ойролцоо орших эртний бөгөөд орчин үеийн хэв маяг хосолсон. Өрөө болгон бүтэн гал тогооны хэсэгтэй тул хөргөгчөө хүссэн зүйлээрээ дүүргэж болно. Ингэснээр өөрсдөө хоолоо хийж идэн хэмнэлт хийх боломжтой.
“The Jane” Нью Йорк
Хамгийн өндөр өртөгтэй хотуудын нэгт орших энэ буудал хотын төвтэй ойрхон байрлал сайтай. Анх далайчдад зориулагдан баригдаж байсан буудал өнөөг хүртэл анх баригдсан загвараараа үйл ажиллагаа явуулж байна. Жижигхэн өрөөнүүд нь орон зай ашиглалт сайтай. Ариун цэврийн өрөөг дундаа хэрэглэх шаардлагатай ч маш цэвэрхэн
“Jupiter Hotel” Оригано мужийн Портланд хот
Орчин үеийн загвартай энэ буудал хямд боловч сайн үйлчилгээтэй, тав тухтай орчинтой. Өрөөнүүдийн дотоод чимэглэл минимал хандлагатай. Сар болгоны эхний баасан гарагт урлагийн бүтээлүүд сонирхон үнэгүй хоол, уух юмаар дайлна.
эх сурвалж: everyday.mn