Леонардо ди Каприогийн тухай итгэмээргүй 10 баримт

c33f00efef0a58043b6077c375bfacfa

Байгаль орчноо хайрлан хамгаалахын төлөө идэвхитэй тэмцэгч Леонардо ди Каприо «Toyota Prius» маркийн машин унадаг. Бас гэртээ нарны эрчим хүч үйлдвэрлэх фото цахилгаан хавтантай.

Нэр нь Италийн суут зураач Леонардо да Винчи [ 1452 – 1519 ] – ийн нэрнээс эхтэй. Тэрээр ээжийгээ түүний зургийг харж байхад нь анх гэдсэндээ хөдөлсөн гэдэг.

Мөн түүнчлэн түүнийг анх «Spider – Man» – ийн Peter Parker – ийн дүрд тоглуулах гэж байсан зэрэг ганц ч гэрлэж байгаагүй бас ганц ч Оскар аваагүй ч олон гайхалтай бүтээлд дүрээ мөнхөлсөн нэрт жүжигчин Leonardo DiCaprio – гийн талаар таны мэдэхгүй 10 баримтыг дэлгэж байна.

10. Тэр хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй

f0e06eba-e127-4754-82f6-648c40a57e6c

Тийм ээ. Тэр огт хэрэглэж үзээгүй гэнэ. Энэ тухайгаа «The Wolf of Wall Street» киноныхоо талаар «Los Angeles Times» – т өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Тарчиг амьдралаар өссөн нь Холливудынхан шиг хэт назгайрлаас ангид байлгадаг ажээ.

«The Wolf of Wall Street» киноны хувьд тэрээр дүрдээ орох гэж хар тамхины мэргэжилтэнд хандсан ба хамтран тоглосон Jonah Hill – ийн хамт нэлээн судалгаа хийсэн гэнэ.

9. Тэр нэг охинтой

7b8b059c-dda9-4ea4-a950-886850c7fe85

Гэхдээ төрсөн биш л дээ. Тэрээр «Blood Diamond» киноныхоо үеэр Мозамбикийн «SOS Children’s Villages» – ийн 24 өнчин хүүхэдтэй хамтран ажиллажээ. Дайн дажин үймээн самуунаас эхлээд өлсгөлөн – өвчин тахал зэргээс болж тэдгээр хүүхдүүдийн хувь тавилан өнчрөхөд хүрсэн юм.

Өнчин хүүхдүүдийг харсан Леонардогийн сэтгэл шимширч туслахыг хүссэн гэнэ. Тэдний дотроос тэрээр нэг охинтой их дотно болжээ. Ингээд түүнийгээ өргөн авчээ. Гэвч хамт амьдардаггүй. Харин сар болгон мөнгө өгч байнга утсаар ярьдаг гэнэ.

8. Коффены бизнес эрхэлдэг

cf71faf7-3f16-4aab-aa77-6574d0e1e266

Тэрээр «La Colombe Torrefaction» тай хамтран LYON нэрийн кофены бизнес эрхэлдэг. Гэхдээ олсон 100% ашгаа «The Leonardo DiCaprio Foundation» сангаараа дамжуулж экологи ба байгаль хамгааллын үйлст хандив болгон өгдөг ажээ.

7. Марк Уолберг тэр хоёр нэг нэгнээ үздэггүй

518f50a3-d93f-43d0-87c5-a99fdd1cc982

«Байсан» гэнэ. Тэр хоёр 1995 оны «The Basketball Diaries» кинонд тоглох жүжигчдийн сонгон шалгаруулалтанд хамт оролцсон байдаг. Эхэндээ хоёр биендээ «цагаахан атаархдаг» байсан тэд одоо бол хамгийн сайн найз нар.

6. Махчин загасанд бариулахаа дөхөж байсан

071bec0c-cafa-46f5-a43c-1f35b58a415d

2006 онд Леонардо ди Каприо «Cape Town» – ийн далайн эрэгт амарч байжээ. Усанд шумбаж байхдаа тэрээр аварга махчин загастай таарч золтой л бариулчихаагүй тухайгаа «The Ellen DeGeneres Show» – ны үеэр дэлгэсэн байдаг.

Одоо тэр махчин загаснаас үхэтлээ айдаг. Мөн шүхрээр бууж байгаад үхэнгээ алдсан гэнэ. Шүхэр нь задраагүй ч азаар ойр байсан сургагч багш нь амийг нь аварчээ.

5. Герман хэлээр чөлөөтэй ярьдаг

f380048c-8063-49d2-aa08-43f4b0d91472

Леонардогийн ээж нь Герман хүн байдаг ба түүнийг багаас нь унаган Герман хэлтэй болгожээ. Эцэг эх нь ой гарантай байхад нь салсан бөгөөд тэрээр ээжтэйгээ бас Герман эмээ дээрээ өссөн юм. Леонардо ээжтэйгээ их дотно. Улаан хивсний ёслол дээр хүртэл хамт ирсэн харагддаг.

4. Нэрээ золтой л “Lenny Willams” болгочихоогүй

77bffa61-5a98-4faa-ab81-4b4dddf2d959

10 настай байхад нь агент нь түүнд ажил олж өгөхийн тулд нэрийг нь өөрчлөх санал тавьжээ. Ингэхдээ «Lenny Williams» болгоё гэсэн санааг гаргасан ба нэрээ өөрчилтөл нь түүнтэй гэрээ хийхгүй гэдэг байсан гэнэ. Гэвч Леонардо татгалзсаар өнөөгийн амжилтанд хүрсэн юм.

3. Тэр маш өглөгч

aa41844f-bbfb-4f45-afa0-09610eac38c1

Тэрээр сайн санааны маш олон арга хэмжээнд хандивын гараа сунгасан байдаг. Жишээ нь Непалын нэн ховор зэрлэг барсыг хамгаалахад $3.000.000 ам.доллар мөн ижил хүйстэн хүмүүсийн эрхийг хамгаалахад $61.000 ам.доллар хандивласан байдаг.

Мөн түүнчлэн жүжигчин Kate Winslet – тэй хамтран далайн амьтдыг хамгаалахад $3.000.000 ам.долларын тусламж хүргүүлжээ. Түүнийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайд байхдаа «Жинхэнэ мужик» хэмээн сайшаажээ. Тэрээр «Toyota Prius» – ээс гадна цахилгаан «Tesla» машинтай. Мөн гибрид «Fishker Karma» – тай. 

2. Тэр “The Pussy Posse” -ийн нэг байсан

408e2c42-69d4-4d7d-be7c-28d57956e8c9

«Titanic» киногоороо олны танил болсон Леонардо 1990-ээд оны «The Pussy Posse» бүлгийн нэг гишүүн байжээ. Энэ нь цэнгээний газраар зөвхөн охин «чихдэх» зорилготой ордог залуусын бүлэг юм. Тэр бүлэгт нь түүнээс гадна жүжигчин Tobey Maguire, Harmony Korine, David Blaine нар багтдаг байжээ.

1. Тэр ганц ч гэрлээгүй

d7936bd5-bad5-4c9b-be72-66394c266df0

Тэрээр Demi Moore, Gisele Bundchen, Blake Lively, Naomi Campbell болон Miranda Kerr зэрэг хорь гаруй дур булаам бүсгүйтэй болзож байсан ч ганц ч удаа гэрлээгүй.

Хэвлэлээр түүнийг одоогийн модель найз бүсгүй Kelly Rohrbach – т гэрлэх санал тавьсан гэж байгаа ч баттай биш ажээ. Мөн түүнчлэн тэрээр ганц ч «Оскар» авч байгаагүй. Магад эхнэр «Оскар» хоёроо нэгэн зэрэг авах бололтой гэцгээж байна.

эх сурвалж: bunny.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …