Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ

downloadЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой зааж, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараах эмийн аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ.

Мөн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусгасан байна. Эмийг зах зээлд таниулах үйл ажиллагааны зарим хэсэг хуулиар зохицуулагддаггүй байсныг цогц байдлаар зохицуулж, эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагааг өргөтгөх болон антибиотикийн зохистой хэрэглээтэй холбоотой зохицуулалтыг нэмжээ. Эмийн үнийн ил тод байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс сэргийлэх, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэх талаар шинэ зохицуулалт оруулсан байна. Хууль батлагдан гарснаар эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ төлөвшиж, эмийн хангамж, хүртээмж сайжрахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …