Голд автомашинаа угаавал жолоо барих эрхийг нь хасна

gold mashinaaa   Гол мөрөн, булаг шандад автомашин болон эд зүйлээ угаах, бохирдуулах явдал их гардаг. Үүнтэй холбоотойгоор  Туул голд машинаа угаасан жолоочийн эрхийг хоёр хүртэлх жилээр хасах,  хивс хувцас, эд зүйлээ угаавал хорьж саатуулах арга хэмжээ авдаг журмыг 2010 онд баталж байжээ. Гэвч иргэдэд энэ талын мэдээлэл муу байдгаас зуны улиралд Туул, Сэлбэ голд автомашин, хувцасаа угаах явдал гарсаар байгаа юм.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Замын цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр ажиллаж эхэлжээ. Туул голд машинаа угаасан зөрчил гаргасан жолоочийг  замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Е-д зааснаар ус гол бохирдуулсан гэсэн үндэслэлээр захиргааны арга хэмжээ авах ба жолоо барих эрхийг нь хоёр жил хүртлэх хугацаагаар хасах ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …