Дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй

430326АНУ-ын иргэн Холли Берт бүсгүй дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй цолыг хүртлээ. Түүний өмнө Техасын иргэн загвар өмсөгч 26 настай Лорен Виллиамс энэ цолыг хүртдэг байсан бөгөөд түүний хөлийнх нь урт 124,4 см байжээ. Шинэ рекордын эзэн болсон Холлигийн хөлийн урт 125,7 см гэнэ. Холли нь Берт Хавлэед амьдардаг байсан ба саяхан Нью Иорк руу нүүжээ. Тэнд тэрээр дизайнерийн чиглэлээр суралцаж байгаа аж. Холли ” Би гэнэт л маш алдартай болсон. Гэхдээ миний өндөр 190 см-ээс хэтрэхгүй. Миний бодлоор эрэгтэй хүн эмэгтэйгээсээ өндөр байх ёстой гэж үздэг. Эмэгтэйгээ үнсэхийн тулд эрэгтэй нь өлмий дээрээ зогсвол инээдтэй биз дээ. Аз болоход Нью Иорк хотод өндөр залуус олон байна” гэж тэрээр хэлжээ.

430324 430333 430331 430329 430336 430328 430325 430327 430338 430340

Б.Нараа

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …