Хүнсний ногооны хураалт 99 хувьтай байна

c5a42c_toms-xuraalt_x8002015 онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжийг бүрдүүлсэн. Тэгвэл энэ сарын 20-ны байдлаар үр тарианы хураалт 80.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 98.0-99.9 хувьтай явагдаж байна.

10 дугаар сарын 20-нд нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 25 нд нийт нутагаар хур тунадас орохыг цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …