Хятадын тэргүүн хатагтай эвгүй байдалд оржээ

66on5qk0jodbim0toc3on3pj49Британийн удирдлагууд БНХАУ-ын дарга Си Зиньпин болон тэргүүн хатагтай Пөн Ли Юанийн айлчлалд зориулан өчигдөр Лондон хотноо томоохон хэмжээний урлагийн тоглолт зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тоглолтод “Авъяаслаг Британичууд” шоуны шилдэг оролцогчид оролцож, уран бүтээлээ сонирхуулсан байна.

Тоглолт амжилттай зохион байгуулагдсан хэдий ч Си даргын гэргий хатагтай Пөн Ли Юань эвгүй байдалд оржээ. Учир нь түүний стилист тэргүүн хатагтайн нүүрийг будахдаа алдаа гаргасан байна.

“Тэргүүн хатагтайн нүүрэнд гурил эсвэл шохой түрхсэн мэт харагдаж байсан” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр хувийн стилисттэй юм байна. “Цаг давчуу байсан учир стилист алдаа гаргасан байх магадлалтай” хэмээн хятадын хэвлэлүүд онцолсон байна.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …