Япон улстай Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллана

a97c213a7fd8eee04f6db382ccde0b2cЯпон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Гадаад хэргийн Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Таван толгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай энэ жил хоёрдахь удаагаа уулзаж өргөтгөсөн хэлэлцээ амжилттай хийсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэлээ.

Ч.Сайханбилэг: “Энэхүү албан ёсны хэлэлцээний үр дүнд Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн бусад төслүүдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хэлэлцээний үеэр Япон Улсын зүгээс төсвийн зээлийн дэмжлэг авах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо.

Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг Японы консерциумтай хамтран хэрэгжүүлэхээр зарчмын тохиролцоонд хүрлээ.

Мөн Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх барилга болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд Японы талаас тавьсан саналын дагуу Монголоос ажиллах хүч илгээхэд бэлэн байна.

Шинзо Абэ:  “Төв азийн орнуудад хийж байгаа айлчлалаа Монгол Улсаас эхэлж байгаадаа баяртай байна. Би Япон Улсын Ерөнхий сайдуудаас анх удаа Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж байна.

Япон, Монгол хоёр улс нь бүс нутгийн стратегийн чухал түнш орнууд юм. Миний өмнөх айлчлалаас хойш Япон Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төсөл зэрэг дээд түвшинд ярилцаж тохирсон асуудлууд бодитойгоор урагшиллаа. Энэ нь хоёр орны харилцаа бодит үйл ажиллагаагаар улам гүнзгийрч байгаагийн илрэл юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын идэвхтэй энх тайванч бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн улс төр, аюулгүй байдлын салбарт яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг улам идэвхтэй урагшлуулах талаар санал нэгдлээ. Монголын эдийн засгийг тууштай эдийн засгийн бодлоготойгоор, өөрийгөө тэтгэсэн хөгжлийг бий болгохын төлөө Япон Улс үргэлж хамтран ажиллахад бэлэн байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …