Жүжигчин Моника Белуччи биеийн байдлаа болоод сэтгэл санааны тогтвортой байдлаа хадгалж үлдэхийн тулд сексийг тогтмол хийж байх хэрэгтэй гэж ярьжээ. Алдарт туршуул Бондын тухай өгүүлэх “Спектр” гэдэг нэртэй шинэ кинонд тэрбээр супер туршуул Бондын эмэгтэйн дүрийг бүтээж байгаа юм. Белуччи хэзээ ч хоолны дэглэм барьж, спортын зааланд очиж байсангүй.
“Би өглөөний 06 цагт босоод заал руу ордог хүмүүсийн нэг биш. Ээлжит зураг авалтын өмнө хэд хоногийн туршид гоймон идэхгүй байхад л болдог. Үнэндээ бол би бялуу, гоймон зэрэггүйгээр амьдарч чадахгүй. Хааяа би нэг бокал улаан дарс ууж, тамхи татчихдаг хүн. Та нарт хэлэхэд, сайн чанарын хоол идээд, тохируулж уун, бэлгийн харилцаанд орж, инээж байвал зүгээр шүү. Бусад зүйл өөрөөрөө л болдог юм” хэмээн Моника өгүүлэв.
Өдгөө 51 настай жүжигчин эмэгтэй залуу загвар өмсөгчдийн хүчтэй өрсөлдөгч хэвээр байгаа билээ. Түүний бие хаа гуалиг хэвээр байгаагийн дээр дур булаам байдал нь өөртөө татдаг юм. Эмэгтэй хүний дур булаам байдал харцанд нь нуугдаж байдаг хэмээн Белуччи ярьжээ. Тэрбээр туршуул Бондын хамгийн өндөр настай дурлалт бүсгүйгээр тодорсон билээ. Гэвч Моникад түүний нас огтхон ч хамаагүй гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn