41 настай супермодель Кэйт Мосс нөхөр Жэйми Хинсээсээ салаад “Цус сорогч” гэдэг нэрээрээ алдаршсан 28 настай гүн Николаи фон Бисмарктай үерхэж эхэлсэн байна. Моссын одоогийн найз залуу алдарт Отто фон Бисмаркийн дөчинцөр гэнэ шүү.
“Цус сорогч” гэдэг хочийг тэрбээр Африкийн Эфиоп Улс руу аялж, тэнд хэсэг хугацаанд нутгийн иргэдийн дунд амьдрахдаа түүхий бүлээн цус уудаг байсан тул авчээ.
“Би өглөөний цайнд үнээний цус уудаг байсан. Гол дотор усанд орж, урцан дотор унтдаг байлаа” хэмээн Николаи фон Бисмарк дурссан байдаг. Кэйт Мосс бүсгүй 28 настай гүнг Лондон хот дахь өөрийн нэгэн байшинд суурьшуулжээ.
Эх сурвалж www.wikimon.mn