Одоогоос 200 орчим жилийн өмнө буюу 1826-1905 оны үед амьдарч байсан, “амьд” гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавын шүтээнийг өчигдөр нутгийн ганданд нь буюу Архангай аймгийн Цэцэрлэг хотын Төгсбаясгалант Буян дэлгэрүүлэгч хийдэд залж сүсэгтэн олонд авшиг жанлав хүртээж эхэлжээ.
Тэрбээр Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын ард олноо “Өвгөн гэсэр лам” лам хэмээн өргөмжлөгдсөн хувилгааны баруун гарын шавь, цорж байсан юм. Түүний багш Гэсэр лам жанч халахынхаа өмнө шавь нартаа Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай гэж гэрээслэсэн аж. Ингээд бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр авч явж Содномдаржаа уулын орой дээр нутаглуулсан гэдэг. Тэд амьд ахуйдаа увидасын ундарга эрдэнэсийн нутгийг сахин хамгаална хэмээн болгоосноор тэднийг шүтээнийг Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын ариун дагшин дэвсэгт оршоосон юм байна. Тус уулнаа номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа түгжиж бясалгаж байгаад жанч халдаг байжээ. Тэгвэл уг шүтээнийг энэ сарын 24-нд төрөлх нутагт нь ийнхүү залжээ.
Архангай аймгийнхан тус шүтээнд мөргөж эхэлснийг доорх зурганаас харж болно