????????????????????????????????????

Шатахуун түгээх станцуудыг түр хаажээ

????????????????????????????????????
????????????????????????????????????

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үйл ажиллагаа явуулж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад  гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн Шунхлай Трейдинг ХХК-ийн шатахуун түгээх станц 26 дугаар салбар, Жаст-Ойл ХХК-ийн шатахуун түгээх станц 8 дугаар салбар, Петро Жамп ХХК-ийн шатахуун түгээх станц 2 дугаар салбар, Сод Монгол групп ХХК-ийн шатахуун түгээх станц 28, 56 дугаар салбар, Дашваанжил ХХК-ийн автомашиныг хийгээр цэнэглэх станц 15 дугаар салбар, Бадрал  ХХК-ийн шатахуун түгээх станц 1 дүгээр салбар зэрэг нийт 7 газрыг Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажиллалаа.

        Шалгалтад нийт 170 объект хамрагджээ. Тэдгээрээс галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 1020 зөрчил илрүүлж, 126 зөрчил буюу 12.3 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Харин бусад зөрчлийг арилгуулахаар биелүүлэх албан шаардлага 138, мэдэгдэл 19, танилцуулга 21, ажиллагаа зогсоох тогтоол 7, нэг дүгнэлт бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллажээ.

      Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 19 субъектыг 6.012.000 /зургаан сая арван хоёр мянган/ төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажилласан байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …