Нүүр, бие арчлах гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсанд аюултай бодисуудыг агуулсан байдаг. Хэрэглэгч өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүний заавар дээр байгаа бодисын нэрийг анхааралтай унш. Хортой бодис байна уу?
Натрийн лаурилсульфат
Хоруу чанар: шампунь, саванд байдаг энэ бодис арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, цочрол өгдөг нь тогтоогдсон.
Эерэг нөлөө: лаурилсульфатгүйгээр шампунь хөөсөрч, үсийг өөх, тосноос цэвэрлэж чадахгүй.
Үнэртэй бодис
Хоруу чанар: шампунь, гель, лостон, кремд байдаг ихэнх үнэртэн харшил өдөөж, арьсанд цочрол өгдөг. Ялангуяа цэцэг, жимсний үнэртэй хямдхан үнэртэн илүү хоруу байдаг.
Эерэг нөлөө: үнэртэнгүй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийн аргагүй муухай үнэртэй байдаг.
Бентонит ба каолин
Хоруу чанар: байгалийн гаралтай эдгээр эрдэс нь арьсанд үл үзэгдэх давхарга үүсгэж, арьсыг амьсгалуулдаггүй ба хорт бодис гадагшлах боломжийг хаадаг.
Эерэг тал: эдгээр бодисгүйгээр нүүрний өөх, тосыг цэвэрлэх арга одоогоор байхгүй.
Петролатум (вазелин)
Хоруу чанар: энэ бодис нефть химийн бүтээгдэхүүн бөгөөд арьсны чийглэгийг тогтоон барьснаар хорт бодис гадагшлах, хүчил төрөгч арьсан нэвчих боломжийг үгүй хийдэг.
Эерэг тал: ийм бодисгүй бол уруулын будаг, тональ крем агшин зуур шингэж алга болдог.
Жич: энэ бүгдээс хамгаалах гол арга нь хэрэглэх хэмжээг тохируулах гэнэ.
Түлхүүр үггоо сайхны зөвлөгөө
Санал болгох мэдээ
Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд
Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …